Леонардо ДиКаприо шинэ бүсгүйтэй болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Леонардо ДиКаприо шинэ бүсгүйтэй болжээ

Холливуудын жүжигчин Леонардо ДиКаприо тансаг хөлөг онгоцон дээр “шинэ” бүсгүйтэй жаргаж байгааг паппарациуд дурандаа буулгаж байх үед түүний экс найз бүсгүй Бар Рэфаэли Каннын олон улсын кино наадамд ганцаараа очсон гэнэ. Түүний зургийг нийтэлсэн сэтгүүл жүжигчин эрийг сайхан бүсгүйчүүдтэй хөлөг онгоцон дээр хэрхэн зугаацахыг мэднэ гэж бичжээ. Сүй тавьсан Бар Рэфаэлигээс салж, дахин гоонь эр болсноо зарласан “Титаник”-ийн од Леогийн  “French Riviera” хөлөг дээрх гэрэл зургууд түүнийг  бүсгүйчүүдээс залхаагүйг баталлаа. Түүний экс найз бүсгүй өдгөө 25 настай Бар Рэфаэли Каннын кино наадамд Мел Гибсоны найруулсан “Минж” киноны нээлтэд ирсэн байна. Тэрбээр хамгийн дур булаам жүжигчдийн жагсаалтад  зургадугаарт бичигдсэн юм. Харин Леогийн папарацид хамт өртсөн бүсгүй нь өсч яваа кино жүжигчин гэгддэг Блейк Лайвли ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж