Өчигдөр буюу есдүгээр сарын 04-ний өдрийн өглөөний 07.00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангиас хоригдогч Э.Вантөмөр, Б.Амарбаясгалан нар оргожээ.
Цагдан хоригдож байсан сэжигтнүүд 22-23 орчим насны залуус бөгөөд хулгайн болон залилангийн хэргээр хоригдож байжээ.
Одоогийн байдлаар холбогдох байгууллагуудын эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байна гэж ШШГЕГ-аас бидэнд мэдээлэв.
Ч.БОЛ