Польш хүүхдүүд “Монгол руу виртуаль аялал” хийв

Хуучирсан мэдээ: 2014.09.05-нд нийтлэгдсэн

Польш хүүхдүүд “Монгол руу виртуаль аялал” хийв

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны болон Польшийн Плоцк хотын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол руу хийсэн виртуаль аялал” хэмээх арга хэмжээг тус хотын төв номын сан зохион байгуулав.

Уг арга хэмжээ Плоцкийн төв номын сангийн 8 дугаар салбарт дөрвөн өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хүүхдүүд Монголын түүх, соёлтой танилцаж, монгол хүүхэлдэй зэрэг гар урлалын зүйлс өөрсдөө бүтээж, монгол ардын үлгэр сонсон монголоор дуулж сурчээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад тус хот дахь Мон-Пол спорт клубын дарга Д.Энхбаатар нарын монгол иргэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, арга хэмжээнд оролцогч хүүхдүүдийг монгол хоолоор дайлжээ.

Аяллын төгсгөлийн арга хэмжээ  8 дугаар сарын 27-нд болж, Элчин зөвлөх Б.Дорж ЭСЯ-аа төлөөлөн оролцов. Тус хотын дэд ерөнхийлөгч Р.Шемонтковски, Иргэдийн Хурлын дэд дарга В. Хетковски нар болон албаны бусад хүмүүс айлын талаас байлцав.

Энэ үеэр монгол гэр барьж, хүүхдүүдийн хийсэн бүтээл, Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, , нум сумаар харвах, бэлэг дурсгалын зүйлсийн үнэ хаялцуулах худалдаа зэрэг бусад олон арга хэмжээ зохион байгуулагдав.

Мөн тус улсад сурч буй Монгол оюутан Б.Чогсомжав морин хуур тоглож сонирхууллаа.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж