Сүүлийн үед эрчимтэй уруудаж байсан долларын ханш буцаад өсчээ. Наймдугаар сарын эхээр 1905 төгрөгт хүрсэн долларын ханш 1798 төгрөг болж доошилж байсан. Тэгвэл сүүлийн өдрүүдэд долларын ханш дахиад л өсч эхэлсэн үзүүлэлт харагдаж байна.
Арилжааны банк болон “Найман шарга” захад зарагдаж байсан долларын ханш өнөөдрийн байдлаар 1842 төгрөгт хүрлээ. Харин юанийн ханш 300 төгрөгтэй тэнцэв. Гадаад валютын ханш инйхүү өсч байгаа нь манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсантай холбоотой юм. Мөн нүүрсний салбарын экспортын хэмжээ өнгөрсөн жилээс өссөн ч орлого нь нэмэгдэхгүй байгаа гадаад валютын ханшийн өсөлтөд нөлөөлж буй билээ.
Хэрэв “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт энэ сарын 30-наас өмнө шийгдэгдвэл долларын ханш буурах боломжтой юм.
Н.ХҮСЛЭН