Гүүгл компани хэрэглэгчиддээ 19 сая ам.долларын төлбөрийн нөхөн төлөхөөр боллоо. Учир нь тус компанийн Google Play андройд арр дэлгүүрээс насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр арр худалдан авсны төлбөрийг нэхэмжлэн шүүхэд хандсан байна.
Холбооны худалдааны комисс уг гомдлыг авч хэлэлцээд Гүүгл компанийг 19 сая ам.долларын нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг Гүүгл компани зөвшөөрсөн ба мөн худалдан авалтыг гүйцэтгэхийн өмнө тухайн хэрэглэгчээс зөвшөөрөл авсан эсэхийг нягталж байхаар төлбөр тооцооны системдээ өөрчлөлт хийхийг мөн зөвшөөрсөн байна.
Мөн цаашид хүүхдүүд өөрийн насаа худлаа бичих, эцэг эхийн зөвшөөрөлгүй худалдан авалт хийх зэрэгт хяналт тавих, системээ боловсронгуй болгох зэрэг олон сайжруулалт хийхэд анхаарч ажиллахаар болжээ.
Т.БИЛГҮҮН