Европын холбоо Оросын хоригийн хохиролыг тооцов

Хуучирсан мэдээ: 2014.09.04-нд нийтлэгдсэн

Европын холбоо Оросын хоригийн хохиролыг тооцов

Фото: Michaela Rehle / Reuters

 

Оросын хоригт хамрагдсан газар тариалангийн экспортын хохирлын хэмжээг 5 тэрбум ам.доллар гэж Еврокомисс үнэлэв. Европын холбооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 10 хувь нь Орост экспортлогддог  гэж хөдөө аж ахуйн еврокомиссар Дачан Чолош мэдэгдэв.

 

Түүний хэлснээр, хориг ногоо, жимсний салбарт хүндхэн тусав. Европын холбооны эдгээр салбарын бүтээгдэхүүний 29 хувь Орост экспотлогдож иржээ. Мөн сүүн бүтээгдэхүүний салбар хохиролтой байна. Бяслагийн 32 хувь, цөгцгий тосны 28 хувь нь Орост нийлүүлэгддэг.

 

Еврокомисс есдүгээр сарын 3-нд тариалангийн секторт нэмэлт тусламж болгон 30 сая еврог гаргасан байна. Үүнээс өмнө тоор, нектарин үйлдвэрлэгч нарт 32,7 сая евро, жимс ногоо үйлдвэрлэгч нарт 125 сая евроны тусламжийг тус тус үзүүлжээ.

 

Серб, Бразил, Марокко, Тунис, Иран  зэрэг орнууд, мөн Зүүн өмнөд Азийн орнууд Орост  нийлүүлэх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр амлаад байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж