Тусгай хамгаалалттай газарт түймэр ассаар байна

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Тусгай хамгаалалттай газарт түймэр ассаар байна

Баян-Өлгий
аймгийн Сагсай сумын нутаг  "Бэхтийн баруун салаа" байгалийн тусгай
хамгаалалттай газарт гарсан түймэр хоёр өдрийн турш асч байна. “Ёлын
ам"-ны хилийн заставын харуулын мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтэс,
Хилийн цэргийн 0165 дугаар ангийн албан хаагч, цагдаагийн мөрдөн
байцаагч, шинжээч, тусгай хамгаалалтын газрын мэргэжилтнүүд, Алтай сумын
иргэдээс бүрдсэн 120 гаруй  хүн  өчигдөр тус газарт явганаар хүрч
очжээ. Одоогийн  байдлаар түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж