Ховд аймагт болсон баруун бүсэд: Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгууд оролцож /Говь-Алтай оролцоогүй/ Увс, Завхан аймгууд шалгарав.
Өвөрхангай аймагт болсон Хангайн бүсэд: Өвөрхангай, Архангай, Булган аймгууд оролцож /Хөвсгөл, Баянхонгор оролцоогүй/ Өвөрхангай, Архангай аймгууд шалгарчээ.
Дархан-Уул аймагт болсон Төвийн бүсэд: Дархан-Уул, Орхон, Дундговь, Төв аймгууд оролцож /Сэлэнгэ хожимдсон/ Орхон, Дархан-Уул аймгууд шалгарсан.
Хэнтий аймагт болсон Зүүн бүсэд: Хэнтий аймаг орж /Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дорнод оролцоогүй/ Хэнтий аймаг шалгарсан байна.
Багануур дүүрэгт болсон Хотын бүсэд: Багануур, Багахангай, Говьсүмбэр, Налайх оролцож Говьсүмбэр, Багануур дүүргийн багууд шалгарсан байна. Шалгарсан багууд энэ сарын 21, 22-нд Монгол бөхийн өргөөнд түрүү байрын төлөө өрсөлдөнө. Энэхүү барилдааны санхүүгийн дэмжигчээр "Үндэсний шинэ нам" ажиллаж байгаа аж.
Зохиогчийн эрх: “Спортын шуудан” сонин