“Ганга нуурын чуулган” хэмээх түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг Сүхбаатар аймгийн Дарьганга суманд есдүгээр сарын 21-23-нд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, “Нью Жуулчин Турс” компани, Соёл Яруу найргийн Академи нар хамтран зохион байгуулж байгаа юм.
Сүхбаатар аймгийн нутагт аялал жуулчлал хөгжүүлэх, ёс заншил, өв уламжлал зан үйлийг сэргээх зорилгоор зохион байгуулах гэж буй “ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН” хөтөлбөрийн хүрээнд бэлэг дурсгалын шилдэг бүтээгдэхүүн буй болгох зорилгоор уран бүтээлчид, гар урчууд, нутгийн ард олны дунд уралдаан зарлаж байна.
Уралдаанд оролцогч нь нутаг орны болон уламжлалт нүүдэлчдийн онцлогийг илэрхийлсэн бэлэг дурсгалын бүтээлийн нэг хувь эх загварыг хийж ирүүлнэ.
Бүтээл нь мөнгөн эдлэл, мод, чулуу, металь, арьс, оёмол хатгамал, ахуйн эдлэл хэрэглэл зэрэг орон нутгийн болон өөрсдийн түүхий эдийн эх үүсвэрээр бүтээсэн утга агуулга, ур хийц, өвөрмөц шийдэл бүхий шинэ санаа дэвшүүлсэн, олноор хийх боломжтой байвал зохино.
Загварыг энэ сарын 15-ний дотор бэлэн болгож “Нью жуулчин турс" компани болон Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст ирүүлнэ.
Уралдааны эх загварыг тусгай комисс байр эзлүүлэн шалгаруулна:
Тэргүүн байр: Нэг, дурсгалын цом, 1,000,000 төгрөг
Дэд байр: хоёр, дурсгалын цом, тус бүр, 500,000 төгрөг
Тусгай шагнал: хоёр тус бүр 300,000 төгрөг.
Шилдэг бүтээлээр гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад “Ганга нуурын чуулган” төслөөс дэмжлэг үзүүлнэ.
Уралдаанд оролцсон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг 2014 оны 09 сарын 21-22-ны өдрүүдэд Дарьганга суманд болох “Ганга нуурын чуулган” аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагаанд оролцуулах бөгөөд дотоодын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцуулж сурталчилж борлуулахад дэмжлэг үзүүлнэ.
Уралдаанд ирэх бүтээлийг дараах хаягаар хүлээн авна:
Улаанбаатар хотод Нью жуулчин турс компани
319401: 99053187: 99296481
Сүхбаатар аймагт ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс
99086680
“ГАНГА НУУРЫН ЧУУЛГАН” ТӨСӨЛ