ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин манай улсад хагас өдрийн айлчлал хийгээд буцсан. Энэ үеэр албаны гэрээ хэлэлцээр байгуулснаас гадна Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд хүндэтгэл үзүүлэн ахмад дайчидтай зоог барьсан. Мөн Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. Түүнийг Жуковын хөшөөнд цэцэг өргөх үед жүдогийн тамирчид балиашиглахаар” ирсэн байв. Тухайлбал, олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Г.Болдбаатар болон жүдогийн үндэсний шигшээ багийнхан Жуковын хөшөөнд цэцэг өргөх үед В.Путиныг балиашигласан юм.
В.Путин сурагч байхаасаа эхлээд бокс, самбо, жүдо бөхөөр хичээллэдэг байсан бөгөөд их сургуульд сурч байхдаа самбо, жүдо бөхийн спортын мастерын зэрэг авчээ. Мөн 1976 онд Ленинградын жүдо бөхийн аварга болж байсан гэдэг. Тэрээр жүдогийн түүх, онол, бэлтгэл сургуулилтын тухай ном хүртэл бичсэн бөгөөд жүдогийн наймдугаар дантай.
М.ЯЛАЛТ