Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өчигдөр/09.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний албаны дарга К.О.Ромодановскитай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ. Талууд хамтран ажилласнаар шилжилт хөдөлгөөний хяналт шалгалт, цагаачлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох боломж бүрдэж байгаа талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ. |