Ц.Элбэгдорж, В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж, В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийв

Ц.Элбэгдорж, В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Энэ онд манай хоёр ард түмэн Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Манай хоёр орны харилцаа он цагийн шалгуур, түүхэн үйл явдлуудаар  шалгарсан юм” гээд ОХУ-ын Ерөнхийлөгчид Монгол оронд тавтай морилохыг ерөөж талархал илэрхийлэв.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин эх орондоо найрсгаар хүлээн авч айлчлуулж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд  цаг үеийн шалгуураар шалгагдсан хоёр орны харилцааны нэгэн тод хуудас нь Халхын голын байлдааны ялалт гэдгийг онцоллоо. Мөн Монгол Улсад ажлын айлчлал хийж, хоёр орны харилцааны чухал асуудлуудаар харилцан ярилцах боломж олгосонд талархал илэрхийлсэн юм.

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж