Аль-Кайда террорист байгууллагын шинэ удирдагчаар тусгай хүчний оффицер байсан египет эрийг сонгосон тухай CNN мэдээлжээ. Зартай алан хядагч Бин Ладеныг хөнөөсний дараа тус байгууллагын түр удирдагчаар Аль-Кайдагийн террорист ажиллагаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн Сайф аль-Адел гэгчийг томилсон гэж Номан Бенотман мэдэгджээ. Номан Бенотман гэгч нь хорь гаруй жилийн өмнөөс Аль-Кайдагийн гол удирдагчдын нэгт тооцогдож байгаа юм. Тэрбээр Аль-Кайдатай хамтран террорист ажиллагаа явуулж байсан Ливийн исламын сөрөг хүчний удирдагч байсан боловч сүүлийн жилүүдээс Аль-Кайдагийн эсрэг болсон хүн юм. Бенотман CNN-д өгсөн ярилцлагадаа Аль-Адел, лалын Жихад бүлэглэлийнхэнтэй холбоотой гэдгээ мэдэгджээ. Террорист байгууллага удирдагчгүй байгаа нь жихадуудын олон улсын холбооны эв нэгдлийг үгүй хийнэ гэсэн болгоомжлолын дагуу Аль-Кайдагийн түр удирдагчаар Мухамад Ибрахим Маккавийг томилсон байна. Гэсэн хэдий ч энэ шийдвэр нь Аль-Кайдагийн дээд зөвлөлийн шийдвэр биш, учир нь зөвлөлийг нэг дор нэг газар хуралдуулах нь одоогийн нөхцөлд боломжгүй гэнэ. Афганистан, Пакистанд одоогоор Аль-Кайдагийн 6-8 удирдагч байгаа боловч Бин Ладеныг залгамжлагч гол удирдагчийг хэдийнэ сонгосон гэнэ.
Н.Энх