Амжилтаа ахиулах зорилт дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Амжилтаа ахиулах зорилт дэвшүүллээ

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газар хамтран СӨБ-ыг  хамрах сургалтыг нэмэгдүүлж , таван нас хүртэлх хүүхдүүдийг 100% хамруулах, ЭЕШ-ыг илүү ахиц гаргах ажлыг үргэлжлүүлэх, зочин багш хөтөлбөрийн хэрэгжилтийг үргэлжлүүлэх гэсэн гурван томоохон гол зорилтыг 2014-2015 оны хичээлийн жилд дэвшүүлэн ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Тус аймаг ЭЕШалгалтаар үзүүлэх үнэлгээгээр сүүлийн жилүүдэд, сүүлээсээ хоёрт бичигдэж байсан бол өмнөх хичээлийн жилээс дөрвөн байраар ахисан буюу 16-т бичигдсэн амжилт үзүүлсэн нь орон нутгийн зүгээс Боловсролын салбарт барьж ажилласан бодлого ихээхэн үр дүн үзүүлсэн гэдгийг аймгийн ЗДТГ-ын НХХ-ын дарга Г.Батбаяр хэлэв.

Энэ хичээлийн жилд нийт 16000 Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид элссэнээс Нэгдүгээр ангид 1700, 12 дугаар ангид 800, СӨБ-ын 8000 орчим хүүхэд тус тус бүртгэгдээд байгаа ажээ. Аймгийн хэмжээнд 29 ЕБС, улсын хэмжээний 30 цэцэрлэгийн нийт 1000 орчим багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхэд багачуудад эрдмийн боловсролыг олгох юм байна.

Эх сурвалж: www.bayankhongor.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж