Орхон аймгаас мэдээлж байна.
Сүүлийн үед гудамж, талбайд эзэнгүй, сул нохой их байгаа нь бусдын бие махбодод хөнгөн хүндэвтэр гэмтэл учруулж иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад зогсохгүй насанд хүрээгүй хүүхэд нохойд хазуулах айж түгших нь их байгаа тул та нохойгоо өглөө 06:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл хараа хяналтдаа уяатай байлгахыг анхааруулж байна.
Хэрэв танай нохой сул байсны улмаас бусдыг урж, гэмтээж хохирол учруулбал Монгол улсын эрүүгийн хуулийн 201-д зааснаар хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье.
Таныг хүндэтгэсэн: Эрдэнэ багийн хэсгийн байцаагч цагдаагийн ахмад А.Хосбилэг
Санамж
Сүүлийн үед тус багийн нутаг дэвсгэрт гал түймэр их гарч байна. Энэ нь иргэд хашаагаа цэвэрлээд хог, өвс шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдаж байгаатай холбоотой юм. Иймд хог, өвсөө шатаахгүй байх, хогоо хашааны гадна гаргаж асгахгүй байхыг анхааруулж байна. Хогоо шатааж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн 36-р зүйл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 251-ыг үндэслэн торгуулийн арга хэмжээ ноогдуулахыг урьдчилан анхааруулж байна.
Эрдэнэ багийн ажлын алба: утас 91301414, 99736395
Эх сурвалж: http://erdenet.mn