Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал боллоо

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 18-р хуралдаан  2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж  дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Нэг. Аймгийн Намрын ургац хураалт, хичээлийн шинэ жилийн болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх танилцуулав. Тэрээр хэлэхдээ аймгийн өвөлжилтийн бэлтгэл  ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд үлдэж байгаа хугацаанд бэлтгэл ажлыг 100 хувь хангах боломжтой гэж байв. Тэргүүлэгчид өвөлжилтийн бэлтгэл  хангах  ажлын явц сайн байна. Өмнөх жилүүдэд байгаагүй бүтээн байгуулалтын  ажил өрнөсөн. Энэ хугацаанд ажлаа сайтар зохион байгуулж ажиллаж  байгааг  хэлэхийн хамт, удаашралтай байгаа зам засварын  ажлыг хийж дуусгах, түлээ түлшний асуудлаар хил залгаа сумдуудтай хамтарч ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Хуралдаанд холбогдох албаны хүмүүс байлцлаа

Хоёр.Орон нутгийн өмчийн талаар баримтлаж буй бодлого, цаашид тавих зорилтын  тухай асуудлыг Өмчийн харилцааны газрын тасгийн дарга н.Эрдэнэчимэг танилцуулж хэлэлцүүллээ. Тэргүүлэгчид Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг  хурлын хуралдаанаар хэлэлцэж батлах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдлээ.

Гурав. Дараагийн асуудал нь “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолборын дүрэм, орон тоо, ажил үүргийн хуваарь зардлын төсвийн тухай асуудал байлаа. Энэ удаагийн хуралдаанаар “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолборын дүрмийг хэлэлцэн баталлаа.

Дөрөв.Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас нохой, мууранд албан татвар тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлсэн бөгөөд Тэргүүлэгчид тооцоо судалгааг  сайтар  хийж нохойны албан татвар тогтоох асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.  

Тав. Баян-Өндөр сумын Уурхайчин багт явагдах Баян-Өндөр сумын ИТХ-ын  нөхөн сонгуулийн аймгийн сонгуулийн хорооноос оруулсан “Сонгуулийн сурталчилгааны  нэвтрүүлгийн цаг, хуваарийн тухай тогтоолын төсөл, аймгийн ИТХ-ын Ажлын албанаас оруулсан сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай болон нөхөн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн сурталчилгаанд зарцуулах зардлын дээд хэмжээний тухай тогтоолын төслүүдийг Тэргүүлэгчид хэлэлцэн батлав.

Энэ удаагийн хуралдаанд дарга Б.Мягмарсүрэн, тэргүүлэгч Ц.Батхуяг, Р.Рагчаа, Т.Соёл-Эрдэнэ, Д.Батлут, Ш.Ганбат, Д.Дэлгэрбаяр нар оролцов.

Эх сурвалж: http://erdenet.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж