“Нартай бороо” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2014.09.03-нд нийтлэгдсэн

“Нартай бороо” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Залуу уран бүтээлч С.Жаргалмаагийн “Нартай бороо” уран бүтээлийн анхны бие даасан үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 18.00 цагт нээлтээ хийнэ. Үзэсгэлэнд 30 гаруй бүтээл дэлгэгдсэн ба түүний уран бүтээлүүдээс хүүхдийн гэгээн хүсэл, өөдрөг төсөөлөл илүүтэйгээр мэдрэгддэг.

Оргилуун хүсэл, дэврүүн мөрөөдлөөр жигүүрлэсэн залуу зураач бүсгүйн бүтээлүүд амьдралыг хичнээн өнгөлөг амттай илэрхийлснийг хэд хэдэн бүтээлүүдээс нь харах боломжтой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж