Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
1. В.Путин өөрийгөө Ленинградын энгийн гэр бүлээс гаралтай гэдэг. Түүний өвөг эцэг нь Лениний тогооч байсан бөгөөд хожим Сталинд ч мөн үйлчилж байсан нэгэн аж. Харин эцэг нь дэлхийн II дайнд оролцож явжээ.
2. Үеийнхэн нь пионер байсан бол тэр хулигаан байжээ. В.Путин тавдугаар анги хүртлээ сурлагаар гавихгүй, ирээдүйд хэн болохоо мэдэхгүй нэгэн байв. Гэвч түүнд потенциал, эрч хүч, өөрийн гэсэн бодол байжээ.
3. Харин зургадугаар ангиасаа В.Путин эрс өөрчлөгдөж, сурлага нь сайжирсан гэдэг. В.Путин тэр үед гудамжны атмануудыг хашраадаг байх нь хангалтгүй гэдгийг ойлгож, спортоор хичээллэж, амжилтанд хүрэх зорилго тавьжээ.
4. В.Путин жудогоор хичээллэж, 18 настайдаа хар бүс авсан бөгөөд одоо ч хүртэл хичээллэж буй тулааны спортыг өөрийнхөө амьдралын философи хэмээсэн байдаг.
5. 1975 онд Ленинградын Улсын Их сургуулийн хуулийн сургууль төгссөн В.Путин тагнуулч болох багын мөрөөдлөө биелүүлж, Улсыг аюулаас хамгаалах хороо буюу КГБ-д элсч, баруунд тагнуул хийх залуусыг элсүүлэхээр ажиллаж байв.
6. В.Путины ирээдүйн эхнэрийг найз нь танилцуулжээ. Тэр үед Людмила онгоцны үйлчлэгч байв. Тэд гурван удаа театр хамт үзсэний дараа үерхэж эхэлжээ. Анхны уулзалтаас хойш гурван жилийн дараа В.Путин Людмилад гэрлэх санал тавьсан аж.
7. Тэд Мария, Екатерина хэмээх хоёр охинтой болсон байна.
8. В.Путин охидоо хэтэрхий эрхлүүлчих гээд байдаг байсан тул Людмила тэднийг хатуу гараар барих гэж хичээдэг байжээ.
9. Ерөнхийлөгчийн охидын талаар мэдээлэл Оросоын хэвлэлүүд бараг гардаггүй бөгөөд тэднийг өөр нэр, овогтойгоор сургуульд суралцаж, төгссөн гэдэг бөгөөд хаана ажиллаж, амьдардаг нь нууц хэвээр байна.
10. 2000 оны шинэ жилийн өмнө ОХУ-ын ерөнхийлөгч агсан Борис Ельцин В.Путинд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болох санал тавьжээ. Хувь тавилан түүнд улс орныг удирдах боломж олгож байхад үгүй гэж хэлэх нь тэнэг явдал болох байсан хэмээн тэрбээр хожим дурссан юм. В.Путин 2000 оны гуравдугаар сард ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүнээс дөрвөн жилийн дараа 2004 онд В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон бөгөөд 2008 онд ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн шууд тушаалаар ерөнхий сайд болсон билээ. Форбес сэтгүүлийн саятны жагсаалтад В.Путиныг 70 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэжээ. Хэрэв энэ үнэн бол В.Путин дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн дараа бичигдэхээр болж байна. В.Путин “Сургутнефтегаз” газрын тосны компанийн 37 хувийг эзэмшдэгээс гадна байгалийн хийн аварга Газпром компанид мөн багагүй хувьцаа эзэмшдэг байна.
11. Өнгөрсөн онд В.Путин эхнэр Людмилагаас салсан бөгөөд тэд хамт балет үзсэнийхээ дараа хэвлэлийнхэнд ийн мэдэгдсэн нь бас л шуугиан дэгдээсэн билээ.
12. В.Путиныг Оросын уран гимнастикийн тамирчин асан, А.Кабаеватай холбоотой тухай мэдээлэл 2008 оноос хэвлэлээр гарч эхэлсэн ч В.Путин тухай бүрт нь няцааж байв.
13. В.Путин нохой тэжээх дуртай нэгэн бөгөөд улс төрийн чухал уулзалтад ч нохойгоо авчирдаг заншилтай аж.
14. Үүнийг нь улс төрчдийг буулгаж авах тактик гэж үзэх нь ч бий.
15. ОХУ-ын Челябинск хотод болсон Жудогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний логог В.Путины зургаар хийсэн билээ.
16. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өмнө нь 2000 оны арваннэгдүгээр сард хоёр өдрийн айлчлал хийж байжээ.
17. Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2000 оны арваннэгдүгээр сарын 13.
18. Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин
19. Монгол улсын ерөнхий сайд С.Баяр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин
20. В.Путин Улаанбаатар хот дахь маршал Жуковын хөшөөнд цэцэг өргөв 2009 оны тавдугаар сар.
21. Монгол улсын ерөнхий сайд С.Батболд, ОХУ-ын ерөнхий сайд В.Путин ураны салбарт хамтран ажиллах гэрээ байгуулав. 2010 оны нэгдүгээр сарын 6 Москва.
22. Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын үеэр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийв. 2014 оны тавдугаар сарын 20 Шанхай, Хятад