Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
Батлан хамгаалах яаманд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ОХУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд А.В.Бахиныг хүлээн авч уулзаж байна.
Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар ОХУ-ын зэвсэглэл техникийн холбогдох албан тушаалтнуудтай уулзалт хийх юм. Энэ үеэр Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэх аж.
Мөн хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулах тухай хэлэлцээ хийнэ
О.САРНАЙ