Айлчлалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл уншихыг хүсвэл ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛД цэсэнд ЭНД ДАРЖ нэвтэрнэ үү.
ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн яамны мэдээгээр Монгол Улс өнөөдрийн байдлаар ОХУ-ын 60 субъекттэй эдийн засгийн байнгын харилцаатай байна. Статистик мэдээллийг харахад, сүүлийн жилд хоёр орны хоорондох гадаад худалдааны эргэлт буурч байна. 2013 онд 860,4 сая ам.доллар байсан бол энэ оны мэдээгээр 747,4 сая байгаа юм. Дээр дурдсан 60 гаруй субъектээс Башкорстан улс, Марий Эл улс, Коми улс, Чуваш улс, мужуудаас Владимир, Иванов, Курск, Новгород, Орлов, Смоленск, Ставрополь, Ульяновск, Осмк мужууд Монгол руу зуун хувь экспорт хийж байна.
2013 оны байдлаар Москва хот Монголтой хамгийн их худалдаа хийжээ. Нийт худалдааны эргэлт 138,4 сая ам.доллар байснаас бараг зуун хувь буюу 138,3 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Монгол руу экспортолсон байна. 2013 эхний 9 сарын байдлаар Москва хотод Монголоос 0,464 сая ам.долларын хөрөнгө оржээ. Тэгвэл Москвагаас Монгол руу 2,48 сая ам.долларын хөрөнгө орсон байна.
2013 оны байдлаар ОХУ-аас Монголтой эдийн засгийн харилцаа хөгжүүлсэн байдлыг нарийвчлан жагсаавал:
- Москва – 138,76 сая
- Башкорстан улс – 88,1 сая
- Кемеров муж – 50,2 сая
- Бурят улс – 42,4 сая
- Пермь муж – 25,09 сая
- Новосибирск – 20,6 сая
- Омск муж – 14,5 сая
- Липецк муж – 8,9 сая /ам.доллар/
Өнгөрсөн оны сүүл болон энэ оны эхний байдлаар ОХУ-аас Монгол руу экспортолсон бараа:
-Цемент, гипсан бүтээгдэхүүн
-Каучук
-Резин
-Төрөл бүрийн металл
-Мод болон цаасан эдлэл
-Үйлдвэрийн тоног төхөөрөмж
-Машин үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн
-Дохиоллын пуужин
-Үүл задлах пуужин
-Манангийн эсрэг дохиолол
-хүнсний бүтээгдэхүүн
-ХАА-н түүхий эд
-Нефть
-Ноосон эдлэл зэрэг 30 гаруй бараа бүтээгдэхүүн байна.
Харин ОХУ Монголоос нийлүүлсэн бүтээгдэхүүнийг гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийн хаягдал, давс, цемент, чулуу, хэвлэмэл ном, сонин, ашигт малтмал, ноос, малын үс, ноосон утас, хүнсний ногоо эзэлж байна.
Эх сурвалж: ОХУ-ын Бүс нутгийн хөгжлийн яам
Бэлтгэсэн Д.НАРАНТУЯА