Ардын жүжигчин Л.Цогзолмаад 2 өрөө байр өгнө

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Ардын жүжигчин Л.Цогзолмаад 2 өрөө байр өгнө

Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаад хоёр өрөө байр олгох тухай шийдвэр гаргажээ.

Тус захирамжид

“Монгол Улсын Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6-ийн “г” заалт, 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон  Монгол Угсаа ХХК-ний хооронд байгуулсан “Үүрэг гүйцэтгэх тухай” гэрээний дагуу гачигдалтай иргэдэд олгох орон сууцны фондод шилжин ирсэн Баянзүрх  дүүргийн 4 дүгээр  хороо Хилчний гудамж 27 дугаар байрны 2 тоот 48,43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаад олгосугай” гэжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж