Охидын 10 насанд Багануурын тамирчид илүүрхэв

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Охидын 10 насанд Багануурын тамирчид илүүрхэв

-“Есөн сарын нэгэн” тэмцээний охидын 10 насанд Багануур дүүргийн гурван тамирчин медальт байрт шалгарлаа.

Монгол туургатны шатрын холбооны “Урамтай шатар” клубээс наймдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Есөн сарын нэгэн” тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн спортын төв ордонд “Монгол үндэстний уламжлалт тоглоом-шатрыг дээдлэн, дэмжин хөгжүүлцгээе” уриан дор зохион байгуулагдав.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үеэр “Шатрын сургалтын шинэ жил” эхэлдэг тул үндэсний уламжлалт шатрыг спорт, урлаг, шинжлэх ухааны цогц гэдэг утгаар нь олон нийтэд сурталчилж, үр өгөөжийг нь ойлгуулах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьясалаг хүүхдийг шинээр нээн гаргах нь тэмцээний зорилго оршиж байна.

5 дахь удаагийн “Есөн сарын нэгэн” тэмцээнд Улаанбаатар хотын клубүүд болон орон нутгийн шилдэг 150 орчим тамирчид өрсөлдсөн бөгөөд сурагчдын Дэлхийн аварга, Олон улсын шатрын холбооны дэд мастер, 8 настай Е.Төгстөмөр ахлах насанд түрүүлсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож, залуу тамирчдын ур чадвар ахиж буйг харууллаа. Мөн охидын 10 насанд Багануур дүүргийн гурван тамирчин медальт байрт шалгарсан бол хөвгүүдийн 12 насанд Хэнтий аймгийн Э.Нямбилэг, охидын найман насанд Дорноговийн А.Халиунаа, 12 насанд Хэнтийн А.Буянзаяа нар тэргүүн байрт шалгарчээ. 

Тэмцээний аваргаар хөвгүүдээс 6 хүртэлх насанд Э.Амгалантэнгис, 8 насанд Ч.Эрхэмбаяр, 10 насанд Ц.Хасбилэг, 12 насанд Э.Нямбилэг, 13-15 насанд 8 настай Е.Төгстөмөр нар шалгарлаа. Охидоос 6 хүртэлх насанд А.Аззаяа, 8 насанд А.Халиунаа, 10 насанд О.Цэлмэг, 12 насанд А.Буянзаяа, 13-15 насанд О.Өлзийжаргал нар тус тус шалгарлаа.

Тэмцээний дүнг танилцуулья:

ХӨВГҮҮД:

6 хүртэлх насанд:

1-р байр: Э.Амгалантэнгис (“Урамтай шатар”)

2-р байр: О.Алтангэрэл (“Хос морь”)

3-р байр: Б.Алдар (Багануур)

8 насанд:

1-р байр: Ч.Эрхэмбаяр (Багануур)

2-р байр: Д.Доржпалам (“Ноён”)

3-р байр: Ш.Диваа (“Хос мастер”)

10 насанд:

1-р байр: Ц.Хасбилэг (Багануур)

2-р байр: Э.Мөнхбаяр (Дорноговь)

3-р байр: Г.Эрдэнэсүх (“Урамтай шатар”)

12 насанд:

1-р байр: Э.Нямбилэг (Хэнтий)

2-р байр: С.Чингүүн (“Оюунлаг шатар”)

3-р байр: М.Мөнхлхагва ("Дагшаахүү")

13-15 насанд:

1-р байр: 8 настай Е.Төгстөмөр (“Урамтай шатар”)

2-р байр: Ц.Тэнгис (“Цэцэн нүүдэл”)

3-р байр: С.Ган-Эрдэнэ (“Оюунлаг шатар”)

 

ОХИД:

6 хүртэлх насанд:

1-р байр: А.Аззаяа (“Уран нүүдэл”)

2-р байр: Б.Энхлэн (Багануур)

3-р байр: М.Алтжин (“Хос мастер”)

8 насанд:

1-р байр: А.Халиунаа (Дорноговь)

2-р байр: Э.Цолмон (Монголын хүүхдийн ордон)

3-р байр: М.Гэрэлтуяа (Дорноговь)

10 насанд:

1-р байр: О.Цэлмэг

2-р байр: Б.Удвал

3-р байр: Г.Маралгуа (бүгд Багануур)

12 насанд:

1-р байр: А.Буянзаяа (Хэнтий)

2-р байр: Д.Хонгорзул (“Шатар-64”)

3-р байр: М.Цэцэнбилэг (“Оюунлаг шатар”)

13-15 насанд:

1-р байр: О.Өлзийжаргал (“Шатар-64”)

2-р байр: Б.Аминаа (Дорнод)

3-р байр: Б.Оюударь нар медальт байруудад шалгарлаа. Мөн 24 тамирчин тусгай шагнал хүртсэн байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж