Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг байна. Тухайлбал, өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд дөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 1 нь сургуулийн өмнөх насны, 3 нь сургуулийн насны хүүхэд байсан аж. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр сургуульд нь явуулахгүй байх, гарц гарамгүй газраар зам хөндлөн гарахыг хориглох, замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр гарах ёстой хэлж, анхааруулах, ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх талаар ойлгуулах хэрэгтэй холбогдох газраас эцэг эхчүүдэд зөвлөж байна. Мөн ганцаараа зам гарч байгаа хүүхдэд томчууд сэтгэлээрээ туслах хэрэгтэйг ч сануулж байна. Түүнчлэн жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар авто машин жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй болгоомжтой байхыг анхааруулав
О.САРНАЙ