Газар өмчлөх өргөдлөө өгөөгүй иргэдийг хасчээ

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Газар өмчлөх өргөдлөө өгөөгүй иргэдийг хасчээ

Улаанбаатар хотын иргэдэд 52 байршилд газар өмчлүүлэх ажил түрүүчээсээ хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх иргэдийг цахимаар тодруулсан. Улмаар сонгогдсон иргэд 15 хоногийн дотор харъяа дүүрэгтээ өргөдөл гаргаж газар өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой гэсэн шаардлага тавьж байсан юм. Өргөдөл авах хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан бөгөөд цахимаар газартай болсон ч өргөдөлөө гаргаж амжаагүй иргэд хасагдсаныг албаныхан онцолж байна.

Одоогоор нийт хичнээн иргэд хоцорсон тухай мэдээллийг нэгтгээгүй байгаа ч зарим дүүрэгт багагүй хувь нь өргөдлөө гаргаагүй гэнэ. Тухайлбал өнгөрсөн баасан гаригийн байдлаар СХД-ийн 21 дүгээр хороо Соёондын аманд газар өмчлөх эрхтэй болсон 4189 хүнээс ердөө 2900 нь л өргөдлөө гарган эрхээ баталгаажуулсан байна.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж