Онцгой байдлын 4 ажилтан ослоор амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын 4 ажилтан ослоор амиа алджээ

Төв аймгийн Баяндаваагийн замд онцгой байдлын ажилтнууд зам тээврийн осолд орж, амиа алджээ. Тодруулбал, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, Онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, Онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нар ослын улмаас амиа алдсан байна.  Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа ажээ. ОБЕГ-аас ажилчдаа зуурдаар амиа алдсан ар гэрийнхэнд нь хандаж эмгэнэл илэрхийлсэн байна.

М.ЯЛАЛТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж