Хасагдах шатанд өрсөлдөх багууд пүрэв гаригт тодорно

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Хасагдах шатанд өрсөлдөх багууд пүрэв гаригт тодорно

Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Испани улсын Мадрид хотод үргэлжилж байна. Дэлхийн 213 орноос шигшигдсэн 24 улсын шигшээ баг дөрвөн хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрээс дөрвөн баг хасагдах шатанд шалгарч, өрсөлдөх юм.

Өчигдөр “А”, “В” хэсгийн гурав дахь тоглолт боллоо. Өнөөдөр “С”, “D” хэсгийн гурав дахь тоглолт болох юм. Лхагва, пүрэв гариг буюу есдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд хэсгийн сүүлийн тоглолтууд болж, хасагдах шатанд өрсөлдөх 16 баг бүрэн тодорно.

Өчигдөр буюу есдүгээр сарын 1-нд болсон “А”, “В” хэсгийн тоглолтын үр дүнг танилцуулья.

“A” хэсэг

Иран 70-83 Серб

Франц 94-55 Египет

Бразил 63-82 Испани

 

“В” хэсэг

Хорват 75-77 Сенегал

Аргентин 85-81 Филиппин

Пуэтро-Рико 79-90 Грек

 

Өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд болох тоглолтын хуваарийг танилцуулья:

“С” хэсэг:

Украин – Турк

АНУ-Шинэ Зиланд

Финланд – Доминикан БНУ

 

“Dхэсэг

Ангол- Мексик

Aвстрали – Литва

Өмнөд Солонгос- Словени тус тус тоглоно. Сагсан бөмбөгийн ДАШТ-ийг tv9 телевиз дамжуулан үзүүлж байна.

Тэмцээний албан ёсны сайт: www.fiba.com/basketballworldcup/2014

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж