AP Photo/ Mstislav Chernov
Тусгай сумангууд хүнд зэвсэглэл авна
"Донбасс" суманд хуягт техник, их буу, миномётаар зэвсэглэгдэнэ. Батлан хамгаалах яамнаас ирүүлсэн ийм зэвсэглэлээр сайн дурын бусад тусгай сумангийнхан зэвсэглэгдэх болно гэж Украины Дотоод хэргийн орлогч сайд Антон Геращенко мэдээлжээ.
Путин: Украины цэргийнхэн орон сууцны байшингуудыг шууд онилон буудаж байна
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин украины цэргийнхэн орон сууцны хорооллыг шууд онилон буудаж байна. Түүнийг нь Европ үзэхгүй мэтийн дүр эсгэж байна гэж мэдэгдлээ.
AP Photo/ Mstyslav Chernov
Киевын эрх баригчид Украины Зүүн өмнөд хэсгийнхэнтэй улс төрийн утга агуулагатай яриа хэлцэл явуулахаас татгалзаж байна гэж Путин мэдэгдлээ.
Boeing онгоцны сүйрэлтэй холбоотой асуудлаар асуултынхаа хариуг Москва хүлээж байна
Малайзийн агаарын хөлөг сүйрсэнтэй холбоотой өөрийн асуудлууддаа Москва хариу хүлээж байна гэж Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Оросын сайдын хэлснээр олон улсын шинжээчид онгоцны ослын газарт эргэн очих ёстой ажээ.
Мөн тэрээр Украины байдлыг зохицуулах асуудлаар Минскт явагдаж байгаа хэлэлцээр юуны түрүүнд гал зогсоох асуудалд чиглэгдсэн байх ёстойг тэр хэлжээ.
Орос Украины хэрэг явдалд цэргийн оролцоог хийхгүй гэдгийг Сергей Лавров хэлжээ. Украинд гал зогсоох шинэ төлөвлөгөө нь сайн дурынханд зэвсгээ хураалгахыг санал болгосон зүйлээс бүрэлдэж байна. Тэднийг сайн дураар зэвсгээ хураалгаал өөрсдийгөө устгуулахыг хүлээхийн оронд ширээний ард суун ул үндэстэйгээр хэлэлцээр хийх хэрэгтэй хэмээн Лавров онцолжээ.
Киевын метроны "Вокзальная" станцад тэсрэх төхөөрөмж хайв
Хууль хяналтын байгууллагын ажилтнууддэлбэрэлт хийнэ гэсэн мэдээлэл авсны дараа Киев хотын метроны "Вокзальная" станцад тэсрэх төхөөрөмж хайжээ. Утсаар өгсөн нь мэдээ нь батлагдаагүйн дараа станцын хөдөлгөөнийг сэргээсэн байлаа.
РИА Новости. Наталья Селиверстова
Зүүн өмнөдийн нийгмийн идэвхтнүүд Донбасст онцгой статус өгөхийг уриалав
Донецк, Луганск мужуудын олон нийтийн байгууллагууд ажил нэгтэй Украины бусад байгууллагынханд хандан улс орны байдлыг зохицуулах хөтөлбөрийг нэгдэн боловсруулахыг уриалав. Тэд Донбасст тусгай статус олгох хэрэгтэй гэсэн байна.
РИА Новости. Михаил Воскресенский
Бүслэлтээс 80 гаруй хүн гарчээ
Украины хүчнийхний наяад хүн Иловайскийн районд бүслэгдсэн байснаа бүслэлтийг сэтлэн гарсан тухай "Донбасс" сумангийн дарга Семен Семенченко мэдээлэв.
Дахин нэг онгоцыг сөнөөжээ
Донецкийн армийн сайн дурынхан украины Су-27 сөнөөгч онгоцыг Мережка тосгоны ойролцоо сөнөөсөн тухай мэдээлж байна. Сүүлийн өдрүүдэд Украины армийн онгоцнуудыг сөнөөсөн мэдээлэл бишгүй ирж байна. Өнгөрсөн баасан гаригт тэд дөрвөн Су-25 онгоцыг сөнөөсөн гэж байв. Харин хүчнийхэн дөрвөн онгоцоо алдаагүй зөвхөн нэг онгоц л сөнөөгдсөн гэж байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР