Сагсан бөмбөгийн их наадам

Хуучирсан мэдээ: 2014.09.02-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн их наадам

Эрүүл, идэвхитэй амьдралыг дэмжигч “М-Си-Эс Кока-Кола” компанийн Sprite брэнд 10 дахь жилдээ хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээдэг спортын арга хэмжээний нэг “СПРАЙТ 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнээ ТЛЖ-13 ТББ-тай хамтран 08 сарын 26-аас 29-ний өдрүүдэд Чингисийн талбайд амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн хувьд Испани улсад зохиогдож буй сагсан бөмбөгийн ДАШТ-ийг угтан Монголд сагс сонирхогч нийт хүүхэд залуусдаа зориулан сагсан бөмбөгийн баяр болгон зохион байгууллаа.  “СПРАЙТ 3 эсрэг 3” сагсан бөмбөгийн тэмцээний 18-аас дээш насны ангилалд “Харибо” баг тэргүүн байр эзэлсэн бол 18-аас доош насны ангилалд “Элит” баг хамгийн шилдэг нь байж тус бүр 500,000 төгрөг болон Спрайт брэндийн гарын бэлэгний эзэд боллоо.

Үзэгчдийн дундах тэмцээний ялагч “М-Си-Эс Кока-Кола” ХХК-аас 50,000 төгрөгийн хүссэн бүтээгдэхүүнээ авах эрхийн эзэн боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж