AP Photo/ Evan Vucci
Бүгд найрамдах намыг төлөөлдөг Техас мужийн сенатор Тед Круз ерөнхийлөгч Барак Обамаг “Орос баавгай”-н эсрэг зогсож буй “муурын залзага” гэж нэрлэв. /The Washington Times/.
"Орос баавгай муурын зулзага Обаматай нүүр тулж байна” гэж сенатор ярьжээ. "Путин айх зүйлгүйгээр ажлаа хийж байна. Бид Орост үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж, өөрсдийн байгалийн хийн экспортыг нэмэгдүүлэх замаар дэлхийн хэмжээнд хийн үнийг унагах ёстой” гэж сенатор үзэж байгаа аж. Сенатор Круз ирэх ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвших өндөр магадлалтай хүн гэгдэж байгаа бөгөөд тэрээр энэ мэдэгдлийг Даллес хотод болсон намынхаа нэгэн арга хэмжээний үеэр хийжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР