Сирийн босогч.
Фото: Reuters
Сирийн сөрөг хүчний удирдагчдын нэг Абу Али “Исламын улс бүлгийн дайчид булчин задраах тахлын голомтод суурилан биологийн зэвсэг бүтээхийг оролдож байсан" гэж ярьжээ. Босогчид исламын бүлгийн нэг дайчны нөүтбукийг олзлон судалж, ийм дүгнэлт хийсэн талаар Foreign Policy мэдээллээ. Зөөврийн компьютерт англи, франц, араб хэл дээр бэлтгэсэн 35 мянга гаруй файл байсан ба эдгээр баримтын заримд нь булчин задраах тахлын нянгаар биологийн зэвсэг бүтээх тухай бичсэн байжээ.
“Биологийн зэвсгийн давуу тал нь хямд тусах бөгөөд олон хүнийг зэрэг хөнөөж болдог. Буруу номтнуудыг лалынхан өөр замаар ялж чадахгүй бол тэдэнд үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг зөвшөөрөх нь зүйтэй” гэх үгсийг дээрх баримтуудын нэгэнд тэмдэглэсэн байжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР