"Чех улс яриа хэлцэл хийхийн төлөө зогсч байна. Харин Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахын эсрэг байгаа" хэмээн Чехийн ерөнхий сайд Богуслав Соботка “Прагийн радио станц"-д ярьжээ.
Түүний хэлснээр Чех улс эхлээд хориг арга хэмжээг дэмжиж байсан бол одоо энэ хандлагыг зогсоохын төлөө байгаа гэнэ. Үүнийг баталж “Бид хоригийг улам хурцатгахын эсрэг байгаа. Бид Оростой яриа хэлцэлд орохын төлөө байна. Гэхдээ сануулахад, хоригоос татгалзсан нь Оросыг дэмжлээ гэсэн үг биш. Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ Украинд тус болохгүй" гэж Чехийн ерөнхий сайд онцолсон байна.
Үүнээс өмнө Словакийн ерөнхий сайд Роберт Фица Европын холбооны шинэ хоригийг “Үр дүнгүй” гэдгийг онцлоод, түүнд хориг тавина гэж мэдэгдэж байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР