
Шоуны дараа домогт жүжигчин загвар өмсөгчидтэй хамт хандивын санд зориулж зургаа авахуулсан байна. Холливуудын жүжигчин, зохиолч, улс төрийн зүтгэлтэн Жейн Фонда 1960-аад оны үед “ Барбарелла” киногоороо алдрын оргилд хүрсэн байна. Америкийн кино академийн шагнал “Оскар”-ыг хоёр удаа хүртэж байсан домогт жүжигчин 2005 онд “Хуулийн харгислал” кинонд тоглож кино урлагт эргэн ирсэн аж. Вьетнамын дайны эсрэг идэвхитэй тэмцэгч байсан Жейн Фонда Иракийн дайн, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд оролцож байжээ.
Н.Соло