Долларын ханш 1798 төгрөгтэй тэнцэв

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

Долларын ханш 1798 төгрөгтэй тэнцэв

Долларын ханшийг 1800 төгрөг дээр тогтворжуулахаа Монголбанк амалсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1798 төгрөгтэй тэнцэж байна. 

Наймдугаар сарын эхээр 1905 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш 100 гаруй төгрөгөөр буурчээ. Харин юанийн ханш 305 төгрөгөөс 294 төгрөг 40 мөнгө болтлоо буурав. Хэрэв есдүгээр сарын 30-наас өмнө Оюутолгойн гүний уурхайн санхүүжилт шийдэгдвэл долларын ханш улам  буурах нь тодорхой. Тиймээс доллар ихээр нөөцөлсөн хүмүүс хадгалсан доллараа эртхэн зарахгүй бол ханш улам буурна гэдгийг “Найман шарга” захын ченжүүд ярьж байна.

О.САРНАЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж