“Бүтээлч боловсрол, бүтээлч иргэн” сэдэвт хичээл заалаа

Хуучирсан мэдээ: 2014.09.01-нд нийтлэгдсэн

“Бүтээлч боловсрол, бүтээлч иргэн” сэдэвт хичээл заалаа

Хичээлийн шинэ жил эхэлсэн энэ өдөр уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Бүтээлч боловсрол-Бүтээлч иргэн” сэдвээр хүүхдүүдэд хичээл заалаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч “Хүүхэд зоригтой байх ёстой, алдаанаасаа бүү ай. Алдаанаасаа суралцаж, амжилтаараа урамших ёстой” хэмээн захилаа.

Мөн сайн суралцах ёстой, сайн сурвал ээж аав нь баярлана. Ээж, аав нь баярлана гэдэг ачийг нь хариуллаа гэсэн үг. Бүтээлч хүн болоорой, бүтээлч хүнийг ажилд авдаг юм шүү” хэмээн захиснаар энэ удаагийн хичээлээ өндөрлүүллээ.

Өнөө жилийн хувьд  үндэсний хэмжээнд бага боловсролыг шинэчилсэн хөтөлбөрөөр эхлүүлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уяж энэ удаагийн хичээлийг заалаа.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж