Хятад 60 мянга гаруй сайтыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Хятад 60 мянга гаруй сайтыг хаажээ

Урд хөрш интернэт хэрэглэгчийнхээ тоогоор аль хэдийнээ дэлхийд тэргүүлж 450 сая хэрэглэгчтэй болжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн албан ёсны судалгаагаар, интернэт хэрэглэгчдийн тоо 2009 оноос даруй 20.3 хувиар өссөн гэж БНХАУ-ын Мэдээллийн төв зөвлөлийн тэргүүн "Wang Chen" мэдэгдсэн байна.

БНХАУ 1.3 тэрбум гаруй хүн амтай. Энэ тоотой харьцуулбал, 450 сая интернэт хэрэгдэгч гэдэг гайхаад байхаар зүйл биш юм. Интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хэрээр Хятадын төр цахим ертөнцөд тавих хараа хяналтаа чангатгаж байна. Техник технологи хөгжиж, хориотой цахим хуудас, мэдээ мэдээлэлд тавих хаалт, шүүлтүүр улам бүр нарийсч байгаа гэнэ.

Ноён Wang-ийн ярьснаар, өнгөрсөн оны байдлаар Хятадын цахим сүлжээнд нэвтрэхийг оролдсон садар самуун, хүчирхийлэл зэрэг хориотой мэдээ мэдээлэлтэй 60 мянга гаруй цахим хуудсанд хаалт тавьж, устгасан байна. Мөн садар самуунд уриалан дуудсан утга агуулгатай зураг бичвэр, дүрс бичлэг бүхий 350 сая гаруй танилцуулах хуудас устгажээ.

Хятадын Засгийн газар 2010 онд цахим сүлжээ ашиглаж үйлдсэн 2200 гэмт хэргийн шинжтэй үйлдэл илрүүлэн шалгаж, 1164-ийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Нийтдээ 1300 хүнд ял оногдуулснаас 58 нь таваас дээш жил гянданд хоригдох шийтгэл авчээ.

Харилцаа холбооны дэвшилтэт хэрэгсэл болох гap утасны үйлчилгээ хувьсан өөрчлөгдөж байгаа нь интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэхэд нөлөөлж байгаа. Өнгөрсөн оны судалгаагаар, Хятадын 277 сая иргэн гаp утаснаасаа интернэтэд байнга холбогддог болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж