БТСГ-ын дарга марафончдыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга марафончдыг хүлээн авлаа

Бүх спортын “Хатан хаан” хөнгөн атлетикийн спортын хоёр тамирчин ирэх онд Лондон хотноо болох олимпийн наадамд оролцох эрхийн болзол хангаад байгаа билээ. Монголын тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн замаар уралдах болзлоо хангасан олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нарыг өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзлаа. Лондоны марафонд есдүгээр байр эзэлсэн манай тамирчин ирэх оны гуравдугаар Кенийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр ярилцаад иржээ. Л.Отгонбаярын хувьд Прагийн замд наймдугаар байр эзэлж, мөн цагдаагийн ДАШТ-ий аварга болсон юм. Одоо манай хоёр тамирчны эрхийг олон улсын хөнгөн атлетикийн холбооноос баталгаажуулах л үлдэж байна. Олимпийн эрхийн болзлоо нэгэнт хангасан болохоор тусгайлан бэлтгэл сургуулилт болон гадны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхэд нь анхаарах, цаашлаад олимп хүртэл бүхий л талаар тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэдгээ ч БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хэлж тамирчдад урам зориг өгч байсан юм.

Б.Нямдаваа

Зохиогчийн эрх:
“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж