Порошенко АНУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Порошенко АНУ-д айлчилна

AP Photo/ Sergei Grits

 

Дүрвэгсдийн хоёр автобусыг хүчнийхэн буудлаа

 

Орост очихоор явж байсан дүрвэгсдийн хоёр автобусыг хүчнийхэн буудсан ч ямар нэгэн хохиролгүйгээр Оросын хил хүрч чадав. Бараг зуугаад хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Оросын тал хүлээн авсан байна.

 

Порошенко АНУ-д айлчилна

 

Украины ерөнхийлөгч  Петр Порошенко есдүгээр сарын 18-нд АНУ-д айлчлан Украины хямралаас гарах замын талаар ярилцахаар болжээ.

 

 

Оросын нэвтрэлтийн тухай Киевын мэдээнд итгэж болохгүй

 

Рон Полын хүрээлэнгийн шинжээч Макадамс Киевын хийж байгаа мэдээнд итгэж болохгүй гэсэн байна. НАТО-гийн хиймэл дагуулын зурагт Оросын их буу Украины нутагт байгааг харуулсан гэх зураг нь ямар нэгэн баталгаагүй гэж тэр хэлжээ.

 

Изображение: HO / DIGITAL GLOBE / AFP

 

НАТО-гийн төв байранд өнгөрсөн пүрэв гаригт үзүүлсэн гэрэл зурагт Оросын өөрөө явагч их бууны техник явж байгаа НАТО үзэж байгаа ба уг зургуудыг наймдугаар сарын 19-23-ны хооронд хийсэн гэв. Үүнийг дагалдуулаад, Оросын цэргийнхний тоо эрс нэмэгдсэн гэж бригадын генерал Нико Так (Nico Tak) сэтгүүлч нарт ярьсан байна.

 

Оросын мянга гаруй цэргийн албан хаагчид сайн дурынхны талд байлдаж байна гэж НАТО пүрэв гаригт мэдэгдсэн юм. Хожим OSCE-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Андрей Келин, мөн ЕХ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Чижов нар тэр мэдэгдлийг үгүйсгээд “андуурч хил нэвтэрсэн есөн орос цэргээс” өөр цэргийн албан хаагчид Украинд байхгүй гэв.

 

Өмнө нь дөрөвдүгээр сард НАТО бас нэг зураг нийтлэн Оросын 40 мянган цэрэг хил дээр цугларсан гэсэн нь жилийн өмнө зураг зураг болж таарсан  билээ.

 

"Точка-У" цогцолборыг сайн дурынхан олзлон авсан гэдгийг Украин үгүйсгэв
 

Өндөр тусгалттай пуужингийн "Точка-У" цогцолборыг сайн дурынхан олзолсон гэдэг хэвлэлийн мэдээг Украины тусгай ажиллагааны штабын төлөөлөгч Леонид Матюхин үгүйсгэлээ.

 

 

Украины сүлжээ шинэ Майданд хүмүүсийгг дуудаж байна

 

“Энэ цуглаан санамсаргүй биш байсан. Би өөрөө, хүмүүсийг Батлан хамгаалах яам, Ерөнхийлөгчийн  өргөөний дэргэд жагсахыг уриалсан сүлжээний  зарлалыг хоёр хоногийн өмнө харсан. Сүлжээнд Батлан хамгаалахын сайд Аюулгүй зөвлөлийн удирдлагыг өөрчлөх уриалга байсан Порошенкогийн талаар ч байсан” гэж нэг шинжээч өгүүлсэн байна.

 

Еврокомисст ойлголт  байхгүй бол Орос хамгаалалтын арга хэмжээг авна

 

Европын холбоо, Украин хоёрын эвсэх гэрээндээ засвар оруулах ойлголт Еврокомисст байхгүй бол Орос зах зээлээ хамгаалах арга хэмжээг авна гэж Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд  Алексей Улюкаев мэдэгдлээ.

 

Сайн дурынхан бүслэгдсэн цэргийнхэнд хүмүүнлэгийн зам нээхэд бэлэн

 

Өөрийгөө зарлан тунхагласан Донецк ард улсын ерөнхий сайд Александр Захарченко  бүслэгдсэн украин цэргийнхэнд зэвсгээ хураалгасан нөхцөлд хүмүүнлэгийн коридор гарган өгөхөд бэлэн гэв.

 

 

Украины нэг суман байрлалаа орхин гэртээ буцав

 

Украины армийн сумангуудын нэг хүнд зэвсгээ орхин буудлагын зэвсгээ үлдээн байрлалаа орхин гэртээ харихаар явжээ.

 

Япончуудын зовинол

 

Украины зүүн хэсгээс ирж буй мэдээлэлд түгшиж байгаа Токио “их долоогийн” орнуудтай  Украины хямралыг зохицуулах асуудлаар байна холбоотой ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Фумио Кисида мэдэгдлээ.

 

ОУВС Украинд  $1,4 тэрбумын зээл олгохоор болж байна

 

ОУВС-гийн гол шаардлага нь дайныг дуусгах асуудал бөгөөд тэр нь хэвээр байгаа. Олон улсын тусламж авахад Украин эдийн засгийн шинэчлэл хийх ёстой.

 

Наймдугаар сарын 29-нд шилжих шөнө

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Донбассын хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдсэн тухай Кремлийн хэвэлийн албанаас мэдээлжээ.

 

Украины зүүн өмнөд нутагт гал зогсоохыг уриалсан Оросын саналыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориглогдсон тухай Оросын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдээлсэн байна.

 

Украины нисэхийн диспетчерүүдийн яриаг яагаад нуугаад байгаа талаар Оросын төлөөлөгчийн асуултад Украин Малайзийн Boeing онгоцны ослын мөрдөн байцаалтын урьдчилсан дүн гартал хүлээх хэрэгтэйг Украины НҮБ-д суугаа төлөөлөгч санууллаа.

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, канцлер Ангела Меркель хоёр АНУ ба ЕХ-нд Орост шинэ хориг  тавих боломжийн талаар ярих шаардлагатай гэж утсаар ярихдаа хэлжээ.

 

Америкчуудын талааас илүү хувь нь Украины хэрэг явдлаас үүдэн хоёр орны харилцаа муудан Үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учрууллаа гэж үзсэн тухай Pew Research төвийн  сүүлийн санал асуулга харуулжээ.


Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж