Эрчүүдийн зүрхийг шархлуулсан Алтынбекова

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Эрчүүдийн зүрхийг шархлуулсан Алтынбекова

Интернэтийн шинэ одоор Казахстаны волейболчин эмэгтэй Сабина Алтынбекова тодроод удаагүй байна. Үзэсгэлэнтэй  казах бүсгүй олон эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэв. Өөрөө ч мэдээгүй явсан Сабина дэлхийн хамгийн алдартай тамирчин бүсгүй болов.

17 настай Сабина Алтынбекова волейболын спортоор хичээллэж, Казахстаны шигшээ багийн тамирчин болжээ. Үзэсгэлэнтэй бүсгүйг Азийн аваргын тэмцээний үеэр Хятадын шүтэн бишрэгчид цахим ертөнцөд алдаршуулсан. Тэр даруйд түүнийг олон орны залуус шүтэж, зарим нь бүр гэрлэх санал ч тавьжээ. Түүнд бэлэг дурсгал илгээн зургийг нь зурах болжээ. Тамирчин бүсгүй өөрөө тийм алдар хүндийг чухалчлахгүй байгаа ба нутаг нэгтнүүд, улс орноо алдаршуулсан спортын од болохыг тэрээр хүсч буй гэнэ.

“Казахстаны ердийн нэг, энгийн бүсгүй ийм нэр алдартай болсондоо гайхаж байна. Олон улсын тэмцээнд улсынхаа нэр алдрыг мандуулах хүсэлтэй. Харин ийм зүйл гарсанд би цочрох шиг боллоо” гэжээ. Гэсэн ч түүний фэн-клубын гишүүдийн тоо буурахгүй нэмэгдсээр байна. Түүнийг Азийн хамгийн царайлаг бүсгүйгээр нэрлээд амжжээ.

 

Сабина Алтынбекова

 

Ийм алдар нэр нь түүний спортын карьерт муугаар нөлөөлөх вий хэмээн дасгалжуулагч нь болгоомжлон үзэж байгаа ажээ.

 

Сабина 17 настай ч түүнийг дэлхий даяар таних болов

Азийн хамгийн царайлаг тамирчин гэж түүнийг нэрлээд амжлаа

Үзэсгэлэн төгссөөс гадна Сабина волейбол  сайн тоглодог

Бүсгүй формоо үргэлж барьдаг

Түүний гадаад төрх нь хятад фанатуудад нь хүүхэлдэйн киноны баатрыг санагдуулдаг ажээ

Сабина өөрийг зөвхөн тамирчин гэж үзнэ.

Тэрээр 14 нас хүртлээ бүжгээр хичээллэж иржээ

Бэлтгэсэн Ш.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж