Украин ЕХ-оос Орост хориг тавиулахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Украин ЕХ-оос Орост хориг тавиулахыг хүсчээ

 

Европын холбооноос Орост шинэ хориг тавина гэж найдаж буйгаа Петр Порошенкогийн Тамгын газрын орлогч дарга Валерий Чалый хэлсэн байна.

 

Ерөнхийлөгч Порошенкогийн Брюссельд хийсэн айлчлалын үр дүн нь Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ болох ёстой хэмээн Чалый өгүүлэв. Порошенко Брюссель айлчлах явцдаа Европын холбооны 11 лидерүүдтэй хоёр талын уулзалт хийх ажээ.

 

Европын холбоо нь энэхүү уулзалтаар Орост хоригоо чангатгахыг ярилцах бөгөөд Оросын архи, загасны түрс ба алмазын импортод тус холбоо хориг тавих бололтой. Үүний өмнө Европын холбоо нь Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буйг Германы канцлер Ангела Меркель мэдэгдсэн байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж