Жүдо: ДАШТ-ий 6 дахь өдөр

Хуучирсан мэдээ: 2014.08.30-нд нийтлэгдсэн

Жүдо: ДАШТ-ий 6 дахь өдөр

Челябинскийн татамид зодоглосон манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-д Г.Болдбаатар АЛТАН медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

 

Тэмцээний хуваарийн дагуу маргааш буюу наймдугаар сарын 31-нд багийн төрлийн тэмцээн явагдаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Тэмцээний таван өдрийн дараах байдлаар 23 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Япон улс дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол Франц (1+1+3), Гүрж (1+0+), Бразил (1+0+1), Монгол улс (1+0+0) удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 9-р байрт бичигдэж байна.


 


16.20 цаг.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр Арабын нэгдсэн Эмиратын бөх Иван Ремаренкод цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа.

Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раковг юко үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгараад байсан. Шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө Арабын нэгдсэн Эмиратын бөх Иван Ремаренкотой барилдсан ч эхний минутад цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

15.40 цаг.

Эрэгтэйчүүдийн + 100 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Тэмүүлэн Бразилийн Давид Моурад цэвэр ялагдан тэмцээнээ өндөрлүүллээ.

Б.Тэмүүлэн эхний тойрогт БНХАУ-ын бөх Лю Жианыг цэвэр ялж, хоёрдугаар тойрогт Пакистаны бөх Ахмад Батыг торгуулиар ялж, шөвгийн 16-д шалгарсан ч Бразилийн Давид Моурад цэвэр ялагдан тэмцээнээ дуусгалаа. Манай бөхийг ялсан Бразилийн бөхийн хувьд Нидерландын бөхтэй хэсгийн аваргын төлөө барилдана.

 


15.30 цаг.

Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд барилдаж буй Н.Түвшинбаяр Казахстаны Максим Раковийг юко үнэлгээгээр ялж, шөвгийн 16-д шалгарлаа. Хоёр бөхийн барилдааны үндсэн цаг адил хоёр торгуулиар өндөрлөж, алтан онооны барилдаанд Н.Түвшинбаяр юко үнэлгээгээр өрсөлдөгчөө яллаа. Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Максим Раков нарын хувьд эхний тойрогтоо гоц мөргөөд байсан бөгөөд энэ барилдаанд ялснаар манай бөх шөвгийн 16-д шалгарлаа.

Хоёр бөх өмнө нь дөрвөн удаа барилдаж, ялалт, ялагдлын харьцаа тэнцээд байсан бол ийнхүү Н.Түвшинбаяр аварга тав дахь "тулаан"-нд ялж, гурав дахиа Максим Раковыг хожлоо.

Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Арабын нэгдсэн Эмиратын бөх Иван Ремаренкотой барилдана. Түүнийг ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө барилдах юм.

 

 


 

13.30 цаг.

Эрэгтэйчүүдийн + 100 кг-д хүч үзэж буй Б.Тэмүүлэн БНХАУ-ын Лю Жианг цэвэр ялж, шөвгийн 32-т шалгарлаа. Тэрээр дараагийн тойрогт Пакистаны Ахмед Буттэй барилдана.

 


 

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр эрэгтэйчүүдийн -100, + 100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш багийн тэмцээн болж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөх юм.

 

Энэ өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -100 кг-д олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар барилдана.  -100 кг-д 44 бөх барилдаж байгаагаас Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, удаах тойрогт Казахстаны бөх Максим Рыковтой оноолт таараад байна.

+ 100 кг-д 37 бөх барилдаж байгаагаас Б.Тэмүүлэн эхний тойрогт БНХАУ-ын Лю Жиантай барилдана.

Челябинскийн татамид зодоглосон манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60 кг-д Г.Болдбаатар алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн -57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.

Тэмцээн маргааш багийн төрлөөр явагдаж, өндөрлөнө. Тэмцээний таван өдрийн дараах байдлаар Япон улс дөрвөн алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн хэвээр байгаа бол Франц (1+1+3), Гүрж (1+0+), Бразил (1+0+1), Монгол улс (1+0+0) удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 9-р байрт бичигдэж байна. 

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж