Монголын нийгэм, улстөр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгон шинэ үеийн залуусыг тодруулах зорилгоор UBS телевизээс зохион байгуулж байгаа “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төсөлд 22-40 насны Монгол улсын иргэн “Надад шийдэл байна” сэдвээр эсээ бичин илгээж, дэлхийн хаанаас ч оролцох боломжтой.
Монгол, Зөвлөлтийн ард түмний найрамдлын баатарлаг түүхийг гэрчлэн үлдсэн түүхэн дурсгалт газар болох Халх гол суманд манай төслийн баг ажиллалаа. Тал хээр, говь, хангай хосолсон өвөрмөц сайхан байгалийн тогтоцтой, байгалийн зэрлэг ан амьтдаар баян, төвийн цахилгаан эрчим хүчний сүлжээнд холбогдсон, Монгол Улсын тариалангийн идэвхтэй талбайн 23 хувийг дангаар бүрдүүлдэг энэ нутаг үзэх, харах зүйлээр арвин. Сумын хүн ам амыг гаднаас шилжин ирэгсэд улам нэмэгдүүлэх төлөвтэй байгаа тул ажлын байрыг нэмэгдүүлж, амьдрах орчиноо улам оновчтой, сайн зохион байгуулах шаардлагатай байгаа ажээ. 3200 гаруй гаруй хүн амтай халх гол сумын хүн амын 60 орчим хувь нь сумын төвд суурин амьдарч байна. Тэдний 50 хувь нь энэ нутгийн уугуул иргэд ажээ. Халх гол сумыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлд хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэд бүтэц, гадаад харилцааг сайжруулах, аялал жуулчлал, байгаль орчин хамгааллын бодлогыг хөгжүүлэх багтаж байна. Үүнд залуусын үүрэг оролцоо хамгийн их байх нь зайлшгүй.