Шварценеггер үйлчлэгчтэйгээ “учиртай” байжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.18-нд нийтлэгдсэн

Шварценеггер үйлчлэгчтэйгээ “учиртай” байжээ

Калифорни мужийн захирагч асан, жүжигчин Арнольд Шварценеггер гэрийн үйлчлэгчийнхээ хүүхдийн эцэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Арав гаруй жилийн өмнө болсон дээрх явдлын талаар Арнольд Шварценеггер эхнэр Мария Шрайверт хэлсэн нь тэдний салалтын шалтгаан болсон аж. Хүүхдийн ээж эмэгтэй Шварценеггерийн гэрт 20 гаруй жил үйлчлэгчээр ажилласан гэнэ.

Дөрвөн хүүхдийн эцэг Шварценеггер энэ тухайгаа “Би захирагчийн албаа хүлээлгэж өгсний дараа арван жилийн өмнө болсон явдлыг эхнэртээ хэлсэн” хэмээн Лос-Анжелес Таймс сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Энэ явдал гэр бүл, найз нөхдийг маань гомдоож, урмыг нь хугалсныг би ойлгож байна. Тэд намайг уучлахгүй ч би хариуцлагаа хүлээнэ. Би эхнэрээсээ, хүүхдүүдээсээ, гэр бүлийнхнээсээ уучлал гуйж байна” гэжээ. Шварценеггер хэвлэлийнхээс гэр бүлийнхэнд нь хүндэтгэлтэй хандахыг хүсч, шүүмжлэлийг хүлээх ёстой хүн нь би өөрөө, миний гэр бүл биш гэжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж