Хүүхдүүд gmail хаяг нээх эрхтэй болно

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд gmail хаяг нээх эрхтэй болно

Гүүгл, фейсбүүк зэрэг онлайн сүлжээний томоохон компаниуд 13-аас дээш насны ангилал тогтоосон байдаг.

Харин Гүүгл компани 13-аас доош насны хүүхдүүдэд эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр YouTube болон Gmail хуудсанд хаяг нээхийг зөвшөөрөх талаар судалж байгаа тухай http://blogs.wsj.com сайтад мэдээлжээ.

Ингэснээр хүүхдүүд худлаа мэдээлэл бөглөн хуурамч хаяг нээн хараа хяналтгүйгээр цахим орчинд нэвтрэх, хязгаарлалтгүйгээр төрөл бүрийн контент үзэх зэргийг хянах боломж бүрдэнэ хэмээн тус компани үзэж байгаа аж.

Мөн цахим сайтуудаар зочилж байх үед нь насанд нь тохирсон зар сурталчилгааны контент гаргахад хүртэл анхаарах юм байна.

Т.БИЛГҮҮН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж