Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барьсан нь ашиглалтад орж, олон эцэг, эхийг баярлуулаад байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банк хамтран канад технологиор дээрх цэцэрлэгийг бариулжээ. 2012 оны гуравдугаар сараас талууд хамтран “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төслийг хэрэгжүүлэх болсон юм байна.
Төслийн үр дүнд энэ жил 17 цэцэрлэг шинээр барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Г.БОЛОР