А.Я. Пархоменкогийн нэрэмжит Луганскийн машин механизмын үйлдвэр.
Фото: sandersalex / wikimapia.org
Луганскийн машин, мехнизмын үйлдвэрийг Чувашид нүүлгэн зөөсөн одоо ажилчдыг нь нүүлгэж эхэлжээ. Үйлдвэрийн цехүүд хотыг их буугаар буудах үеэр бүрэн эвдэрч сүйрсний дараа үйлдвэрийг нүүлгэх шийдвэр гаргасан байна.
Үйлдвэр нь Чебоксар хотоос таван км-ийн зайтай үйлдвэрийн талбайнуудад байрлах бөгөөд сүүлийн 12 жилийн турш уг үйлдвэр нь Оросын захиалгаар ажиллан нүүрс, хар ба өнгөт металлург, коксохими, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилгын болон цаасны үйлдвэрийн машин механизмыг хийж иржээ. Үйлдвэрийн бүх ажилтнуудыг нүүлгэх шийдвэр гарснаас одоогоор 23 гэр бүл шинэ газар ирээд байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР