iPhone 6-ыг 9-нд танилцуулна

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

iPhone 6-ыг 9-нд танилцуулна

Apple компанийн шинэ загварын ухаалаг гар утас болох iPhone 6 гар утсыг ирэх есдүгээр сарын 9-нд танилцуулахаар болсон тухай технологийн сайтууд мэдээлж байна.

Өнгөрсөн жил Apple хоёр шинэ гар утас танилцуулж байсан бол энэ жил дахиад л хоёр ихэр гар утас танилцуулахад ойрхон байна. Нэг нь 4.7 инч бүхий дэлгэцтэй илүү нимгэн жижиг бол нөгөөх нь 5.5 инч дэлгэцтэй iPhone 6 ухаалаг утас юм.

Шинээр худалдаанд гарах эдгээр гар утаснууд нь iOS 8 үйлдлийн системтэй байх бөгөөд fingerprint, Touch ID шинэчлэгдсэн хувилбартай, илүү бат бөх ажиллахад хялбар уян сафиран дэлгэцтэй байх аж.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж