Сар бүр яам, агентлагийн удирдлагуудтай хийдэг “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурлыг өнөөдөр 14.00 цагт зарлажээ. Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болох уг цахим хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох болсон байна.
Цахим хурал хийдэг болсноор орон зайнаас үл хамаарч, олон ажлыг амжуулдаг болсон. Ийм хурлыг зөвхөн яам, агентлагийн удирдлагуудтай хийгээд зогсохгүй аймгийн удирдлагуудтай ч мөн сар тутамд хийж, үүрэг даалгавар өгдөг билээ.
Г.НАРАН