Т.Батчимэг Катарын Жү Чэнг хожлоо

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг Катарын Жү Чэнг хожлоо

Арабын Нэгдсэн Эмират улсын Шаржах хотод үргэлжилж байгаа шатрын эмэгтэйчүүдийн Гран при тэмцээний дөрөв дэх өрөгт их мастер Т.Батчимэг Катарын Жү Ченг хожлоо. БНХАУ-ын Жао Шюэйгийн хувьд Катарын нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байна.

Т.Батчимэг дөрвөн өргийн дараах байдлаар хоёр хожил, хоёр тэнцээ хийснээр гурван оноотой дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Т.Батчимэг эхний өрөгт Энэтхэгийн Конеруг хожсон бол удаах өргүүдэд ОХУ-ын Косинцева, Украины Ана Ушенина нартай тэнцэж, Катарын Жү Ченг хожлоо. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр тамирчид амрах бөгөөд маргааш буюу наймдугаар сарын 30-нд 5-р өргийн тоглолтоо хийнэ.

Тэмцээнд дэлхийн аварга, БНХАУ-ын их мастер Хоу Ифань, Жу Вен Жун, Катарын Жао Шюэй, Энэтхэгийн Хомпи Конеру, Харика Дронавалли, ОХУ-ын Татьяна Косинцева, Украины Анна Ушенина, Катарын Жү Чень, Румыны Алиан Л'Ами, Монголын Түвшинтөгсийн Батчимэг, Узбекистаны Нафиса Муминова нарын шилдэг 12 шатарчин өрсөлдөж байгаа юм. Тэмцээн ирэх есдүгээр сарын 7-нд өндөрлөнө.

Тэмцээний фото агшинг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэмцээний албан ёсны сайт: http://sharjah2014.fide.com/en/main-page

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж