Хүүхдийн эмнэлэгт 400 сая төгрөг баталж байжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.29-нд нийтлэгдсэн

Хүүхдийн эмнэлэгт 400 сая төгрөг баталж байжээ

Ажиа Гэгээн Лувсантүвдангийн санаачилгаар Монголчуудын эрүүл мэндэд буян болох санаачлага гаргаж дотоод гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн хандив тусламжаар оношлогоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг бүхий шинэ эмнэлэг ашиглалтанд орж, өчигдөр нээлтээ хийлээ. Монгол Улсад жилдээ 30-40 хүүхэд цусны эмгэг оноштойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн төв/ЭХЭМТ/-д хэвтэн эмчлүүлдэг. Гэвч ЭХЭМТ-ийн цусны эмгэг-хавдар судлалын тасаг нь эрүүл ахуйн шаардлага хангахаа больсон байсан бөгөөд энэхүү шинэ эмнэлэг ашиглалтанд орсноор цусны эмгэгтэй хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд эмчлүүлэх боломж бүрдэж байна.

Энэхүү буянтай үйлсийг Төрийн засгийн бодлогын хэмжээнд дэмжиж, УИХ-ын дарга З.Энхболдын санаачилгаар 400 сая төгрөгийг УИХ-аар батлуулж, хүүхдийн эмнэлгийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэжээ. Түүнчлэн Герман Улсын Siemens брендийн тоног төхөөрөмж бүхий Хүүхдийн зүрхний ангиографийн Комьютер томографийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна. Энэхүү хүүхдийн эмнэлгийн нээлтэнд оролцсон Ажиа Гэгээн Лувсантүвдан, ЭХЭМТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнууд болон гадаад дотоодын хандивлагчид Төрийн зүгээс бодлогын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийг дэмжин ажилласанд талархаж буйгаа УИХ-ын даргад илэрхийлсэн юм.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж