15:20 цаг
Эмэгтэйчүүдийн 78 кг-д өрсөлдөж буй ОУХМ Б.Мөнхтуяа хоёр дахь барилдаанаа хийж, ОХУ-ын бөхөд торгуулиар ялагдлаа. Тэрээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Унгарын бөх Жоо Абигелийг базари үнэлгээгээр ялаад байсан юм.
Манай бөхийн ОХУ-ын бөхтэй хийсэн барилдааныг шүүгч нар алдаатай шүүлээ гэх шүүмжлэлийг цахимд ертөнцөд нилээд бичиж байна.
14.50 цаг
Эхний тойрогт хийлсэн Б.Мөнхтуяа /Эмэгтэйчүүдийн -78 кг/ дөнгөж сая Унгарын бөх Жоо Абигелтэй хоёрдугаар тойргийн барилдаанаа хийж, базари үнэлгээгээр яллаа.
13.40 цаг.
-78 кг-д Б.Мөнхтуяа эхний тойрогт хийллээ. Тэрээр Унгарын бөх Жоо Абигелтэй хоёрдугаар тойргийн барилдаанаа хийнэ.
13.02 цаг.
Эмэгтэйчүүдийн 70 кг-д өрсөлдсөн Ц.Наранжаргал эхний тойрогтоо Нидерландын бөх Ким Поллингд хоёр торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ жинд нийт 33 бөх барилдаж байгаа бөгөөд Нидерландын Ким Поллингийн хувьд "А" хэсгийг тэргүүлж байна.
Жүдо бөхийн 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор”-д тав дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн -90 кг, эмэгтэйчүүдийн -70, -78 кг жингийн барилдаан болно. Түүнд эмэгтэйчүүдийн -70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д Б.Мөнхтуяа нар барилдана. Эрэгтэйчүүдийн – 81 кг-д О.Ууганбаатар багийн төрөлд барилдах юм байна. Багийн барилдаан тэмцээний сүүлийн өдөр буюу наймдугаар сарын 31-нд болно.
Тэмцээн 13.00 цагаар эхлэх бөгөөд C1, ETV, TV5, Sport box телевизээр шууд дамжуулж байна.
Ч.БОЛ